Улиран өнгөрч буй Модон хонь жил зун зуншилага сайтай өвөлдөө өнөтэй сайхан байж, Иргэдийн маань ажил амьдрал, дээшилсэн, мал сүрэг таван төрөл дээрээ өсөж 313 мянгад хүрч аймаг, орон нутагтаа тэргүүлж байна. XVII жарны Гал Бичин жилд хотол оны маань амьдрал ахуй өөдрөг, ашиг орлого арвин, ажил үйлс нь бүтэмжтэй, төрлөөрөө түвшин сайхан, түмэн олноороо эрүүл энх аж төрж, ажиллаж хөдөлмөрлөхийн өлзий төгс ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо
Баацагаан сумын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2016 оны 01 дүгээр сарын 28.29-ний өдрүүдэд зохион байгуулж, зөвлөгөөнд аймгийн ИТХурлын тэргүүлэгч гишүүн Т.Бат-Очир сумын ИТХурлын дарга С.Оюунболд, сумын Засаг дарга Ж.Ганбат, сумын Засаг даргын орлогч С.Энхтөр ЗДТГазрын дарга Н.Батдорж, МЭҮТасгийн мэргэжилтнүүд, бусад төрийн захиргааны албан хаагч, албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцож, мэдээлэл хийж, асуултанд хариулан оролцлоо. Зөвлөгөөний үйл ажиллагаанд 232 м...
Аймийн сайн малчид тодорлоо
Энэ онд тус сумаас аймгийн сайн малчнаар Буйлсан багийн М.Алтангэрэл, Ц.Энхтөр, Могой багийн Д.Эрдэнэ-Очир, Товгор багийн С.Рина, Зүүнхаяа багийн О.Баярнэмэх нар шалгарч "Аймгийн сайн малчин"-ны шагналаа гардан авлаа.
...
Баацагаан сум