"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Баацагаан сумын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2016 оны 01 дүгээр сарын 28.29-ний өдрүүдэд зохион байгуулж, зөвлөгөөнд аймгийн ИТХурлын тэргүүлэгч гишүүн Т.Бат-Очир сумын ИТХурлын дарга С.Оюунболд, сумын Засаг дарга Ж.Ганбат, сумын Засаг даргын орлогч С.Энхтөр ЗДТГазрын дарга Н.Батдорж, МЭҮТасгийн мэргэжилтнүүд, бусад төрийн захиргааны албан хаагч, албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцож, мэдээлэл хийж, асуултанд хариулан оролцлоо. Зөвлөгөөний үйл ажиллагаанд 232 малчин, мал бүхий иргэд оролцож, санал бодлоо солилцсон. Зөвлөгөөний арга хэмжээнд сумын ИТХурлын дарга С.Оюунболд, сумын Засаг дарга Ж.Ганбат, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Т.Бат-Очир нар товч мэдээлэл хийлээ. МЭҮТасгийн дарга Б.Наранбаатар “Хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” илтгэл тавьсан. Сумын нийгмийн даатгалын байцаагч С.Цогоо, нийгмийн халамжийн байцаагч Ц.Мөнхжаргал нар шинээр гарсан хуулийн талаар товч мэдээлэл өгсөн. Илтгэл, мэдээлэлтэй холбогдсон асуултанд тухай бүрд нь холбогдох хүмүүс хариулт өгсөн.

          Монгол эх орондоо зуун зуунаар өвлөгдсөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, улс орныхоо эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн тулгын чулууг тавьж, гал голомтоо уламжлан бадрааж яваа ажилсаг малчдын уйгагүй шаргуу хөдөлмөрийн үр дүнд сумын мал сүргийн тоо толгой сүүлийн 5 жил дараалан таван төрөл дээр 12,6-29,0 хувиар тогтвортой өсөж, аймгийн хэмжээнд сүүлийн 3 жил дараалан нийт мал сүрэг болон ямааны тоо толгойгоор тэргүүлэн,

 2015 оны эцэст 864 малчин, мал бүхий өрхөд 313 931 толгой мал тоологдлоо. Үүнд:

2627 тэмээ,

8160 адуу,

6337 үхэр,

61061 хонь,

                                                            235746 ямаа тоолуулж, урьд оны малаа 35374 толгойгоор буюу 12,6 хувиар таван төрөл дээр нь өсгөж сайхан амжилт гаргалаа.

Сүргийн бүтцээр тэмээ-0,8%, адуу-2,6%, үхэр-2,0%, хонь-19,4%, ямаа-75,1%-ийг тус тус эзэлж байна.

2015 онд МАА-н салбарт ажлын амжилт, бүтээлээрээ бусдыгаа хошуучлан манлайлсан малчдынхаа ажил үйлсийг алдаршуулан дурьдвал:

        Баянбулаг багийн малчин Д.Батбаатар, П.Баянсан, П.Наянтай, Г.Бэлэгдэмбэрэл,

       Оройн бууц багийн малчин Б.Бат, С.Батбаяр, Ж.Хүрэлсүх, Х.Соёлболд,

        Буйлсан багийн малчин Ц.Батбаяр, Н.Гантулга, Б.Идэрмөнх, Д.Насанжаргал, Б.Сандагдорж, Ч.Энх-Амгалан, Л.Батчулуун,

        Могойн багийн малчин П.Жамъяндорж, У.Түмэн, Б.Батхүү

        Товгор багийн малчин А.Одбаяр, М.Өлзий-Орших, М.Төмөрбат, М.Ууганбаяр, Б.Түвшинжаргал,

         Зүүнхаяа багийн малчин Б.Авид, Б.Дамдин нарын 25 малчин шинээр мянга давсан мал тоолуулж, мянга давсан малчин өрх 67-той болсон  байна.

         Буйлсан багийн малчин Ц.Цэрэнтогтох хамгийн олон 2600 мал,

хамгийн олон 150 үхэр,

1540 хонь тоолуулсан бол

Баянбулаг багийн малчин Д.Батбаатар 138 тэмээ,

Буйлсан багийн малчин Ч.Энх-Амгалан 210 адуу,

Баянбулаг багийн малчин С.Энхтөр 1376 ямаа тоолуулж тэргүүлсэн байна.       

 Малын төрлөөр хамгийн олон төл бойжуулсан:

Оройн бууц багийн малчин Х.Соёл-Эрдэнэ 28 ботго,

Буйлсан багийн малчин Ч. Энх-Амгалан 52 унага,

Ц.Цэрэнтогтох 47 тугал, 430 хурга,                      

Могойн багийн малчин С.Эрдэнэ-Очир-350 ишиг бойжуулж, тэргүүлсэн байна.

Оны эхний 100 хээлтэгч тутмаас сумын дүнгээр 55 ботго, 83 унага, 87 тугал, 84 хурга, 70 ишиг буюу

ботго-403,

унага-1578,

тугал-1635,

хурга-17720,

ишиг-59067,

                                       бүгд-80403 төл бойжуулсан байна.

        Сүүлийн 3 жилийн ажлын амжилтаараа шалгаран “Аймгийн сайн малчин”-ы болзол ханган: 

Буйлсан 3 дугаар багийн малчин М.Алтангэрэл, Ц.Энхтөр,

Могойн 4 дүгээр багийн малчин Д.Эрдэнэ-Очир,

Товгор 5 дугаар багийн малчин С.Рина,

Зүүнхаяа 6 дугаар багийн малчин О.Баярнэмэх “Аймгийн сайн малчин” болсон байна..

         Сүүлийн 2 жилийн ажлын амжилтаараа: 

        Баянбулаг 1 дүгээр багийн малчин Ж.Батхүлэг, Ч.Амарсайхан, В.Цэрэндорж, П.Диваачамба,

        Оройн бууц 2 дугаар багийн малчин Ж.Бямбацогт, Б.Эрхэмбаяр, Ж.Ганхүрэл, Б.Батмөнх,

        Буйлсан 3 дугаар багийн малчин Т.Цогнэмэх, Ц.Төрмөнх, М.Наранцэцэг,

        Могойн 4 дүгээр багийн малчин Л.Чинзориг, Т.Баяраа, П.Түмэнжаргал,

         Товгор 5 дугаар багийн малчин Д.Бат-Ирээдүй, Г.Энхбаатар, Б.Хатанбаатар, М.Үйтүмэн,

          Зүүнхаяа 6 дугаар багийн малчин П.Гантулга, Б.Алтансүх, Б.Цолмон нар “Сумын сайн малчин”-аар,  

             Баянбулаг 1 дүгээр багийн малчин Ч.Бямбадорж, Ц.Алтан, С.Пүрэв,

             Оройн бууц 2 дугаар багийн малчин Г.Лхамноржин, Д.Жамъянсүрэн, Л.Чинзориг,

             Буйлсан 3 дугаар багийн малчин Ц.Батхүү, Б.Тогтохбаяр,

             Могойн 4 дүгээр багийн малчин Б.Мөнхбат, Б.Сувд,

             Товгор 5 дугаар багийн малчин Д.Батзул, Б.Батсайхан, Х.Баттөмөр,

             Зүүнхаяа 6 дугаар багийн малчин А.Мягмарсүрэн, П.Хүрэлбаатар, Ц.Ганбат,

              Баянсайр багийн Засаг дарга С.Чинбат

             Эрчим хүчний ажилтан Ж.Бат-Эрдэнэ,

             Хувиараа хөдөлмөр эрхлэгч А.Мөнхбат

             “Цагаан далай” сургуулийн багш Н.Чимэдцэрэн

              Эрүүл мэндийн төвийн ажилтан Д.Эрдэнэсайхан нар “Сумын хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа. 

“Гар худаг” уралдааны болзлын шалгаруулалтанд шинээр гаргасан  энгийн уурхайн 9 худгаас:

Буйлсан 3 дугаар багийн Р.Алтансүхийн “Халзан сайр”-ын,

Могойн 4 дүгээр багийн Э.Дагвадоржийн “Шар хад”-ны,

Оройн бууцны 2 дугаар багийн Ж.Эрдэнэбатын “Цаймын хондны хаяа”-гийн гаргасан худгууд тус тус шалгарлаа.

Хурдан тэмээ, хурдан торомны уралдаан, сайхан тэмээ, сайхан тэмээтэй хос шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Хурдан тэмээний уралдаанд 21 хурдан тэмээ бүртгүүлэн, 16 км-ын гарааны зурхайгаас гарч,

Буйлсан багийн малчин Ц.Нацагдоржийн бор тэмээ түрүүлж,

Жинст сумын малчин Н.Энхсайханы шар тэмээ аман хүзүүдэж,

 Буйлсан багийн малчин Ц.Нацагдоржийн шар тэмээ 3-р байрт,

Могойн багийн малчин Х.Нямлхагвын бор тэмээ 4-р байрт,

Оройн бууц багийн малчин Б.Батжаргалын ягаан тэмээ 5-р байрт тус тус хурдаллаа.

Хурдан торомны уралдаанд 37 тором бүртгүүлэн, 7 км-ын гарааны зурхайгаас гарч, Баянцагаан сумын малчин Н.Баянзулын бор тором түрүүлж, Зүүнхаяа багийн малчин П.Төмөрбаатарын шар тором аман хүзүүдэж, Оройн бууц багийн малчин Б.Баатарцогтын 2 шар тором 3,5 дугаар байрт, Б.Батжаргалын хос зогдорт бор тором 4 дүгээр байрт тус тус хурдаллаа. Хурдан торомны уралдааныг “Аймгийн сайн малчин” Д.Батбаатарын гэр бүл ивээн тэтгэж, өргөмжлөл, бай шагналыг гардуулсан.

Сайхан тэмээ шалгаруулах уралдаанд Товгор багийн малчин Б.Мядагмаагийн улаан тэмээ шалгарч, Баянцагаан сумын малчин Д.Алтангинжийн бор тэмээ, Зүүнхаяа багийн Б.Авидийн хар тэмээ 2.3 дугаар байрт шалгарлаа.

Сайхан тэмээтэй хос шалгаруулах уралдаанд Баянцагаан сумын малчин З.Хишигбаяр, Л.Оюунтогтох нарын хос түрүүлж, П.Алтангинж, Ц.Алдармаа нарын хос 2 дугаар байрт шалгарлаа.  32 бөх барилдаж залуу бөх Ц.Цэрэнпунцаг түрүүлж, сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж, сумын заан Н.Бат-Ирээдүй, Ж.Гантөгс нар шөвгийн дөрөвт үлдэж, шалгарсан байна.

 

БААЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2016-02-04 15:00:00