"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ХӨШӨӨТ БАГИЙН МЭДЭЭ

ХӨШӨӨТ БАГИЙН МЭДЭЭ

Багийн Иргэд Нийтийн хэсэгчилсэн хурал боллоо. Хөшөөт багийн малчдын бүлгүүдийн хурал дараах байдлаар хийгдсэн. Үүнд:
04 сарын 15-ны өдөр бүлгийн хурал малчин Батцэнгэлийнд
Алтан өргөө бүлгийн хурал бүлгийн ахлагч Р.Очирхүрээгийнд,
04 сарын 16-ны өдөр Алтганат бүлгийн хурал малчин Цогтоогийнд
04-ын сарын 17-ны өдөр Цавхангай хорооллын хуралдаан урд гуанз Ц.Баярцогтийнд тус тус болж өнгөрлөө.

Хуралдаанд орон нутгийн удирдлагын зүгээс ИТХ-ын дарга Х.Уламсайхан, Засаг дарга У.Цолмон, Багийн дарга Л.Мягмардорж, МЭҮТ-ийн эрхлэгч Х.Батцэцэг, багийн эмч С.Нямдаваа, Байгаль орчны улсын байцаагч Д.Хишигбаатар, Нийгмийн даатгалын байцаагч Б.Цэрэнлхагва, , БИНХ-ын дарга Ц.Баярцогт, мөн ХБЦГ-ын орчны бүсийн менежер Бямбадорж нар оролцсон.
ИТХ-ын дарга Х.Уламсайхан сум орон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил болон бусад бусад мэдээ мэдээллийг иргэдэд танилцуулсан. Мөн хуралдаанд оролцсон мэргэжилтнүүд өөрсдийн ажил мэргэжилтэй холбогдох чиглэлээр мэдээдэл хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Тус багийн эмч Нямдаваа нь мөн хурлын үеэр хөдөөгүүр цуг ажиллаж иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэн, орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийж, эмээр үйлчилсэн.
Малчид өөрсөндөө тулгамдаж байгаа асуудал болон бусад санал хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад тавьсан.
Мөн мал эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулах, газар зохион байгуулалтын асуудал буюу иргэдийн өмчлөлд авахаар хүсэлт гаргасан газруудын асуудлыг шийдэх, өвөлжөө хаваржааны газрыг тогтоосон цаг хугацаанд нь чөлөөлж байх зэрэг олон асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ.
Малчдын бүлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс ХБЦГ-ын Орчны бүсийн менежер Бямбадорж мөн хурлын үеэр хөдөөгийн малчидтай уулзаж санал бодлыг нь сонссон.

Мэдээ оруулсан: 2016-02-20 16:00:10