"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
УЛСЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Нэгдүгээр бүлэг.
МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХЫН ӨМНӨХ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОЙМ
 
1.1. Монгол орны газрын нөөц ашиглалтын одоогийн байдал
 Монгол Улс дэлхийн гадаргуугийн 0.31 хувь, газрын нөөцийнх нь 1.16 хувийг эзэлсэн нутаг дэвсгэртэй. 2000 оны байдлаар дэлхийн нэг хүнд дунджаар 2.7 га газар ногдож байхад Монгол Улсын нэг иргэнд 65 га газар ногдож байна. Монгол орны сүүлийн 40 жилийн нийгмийн байгууламж, түүний социаль ба эдийн засгийн хүчин зүйлс нь газар ашиглалтын зориулалт, бүтэц, дүр төрх, төлөв байдалд тоо, чанарын асар их өөрчлөлт оруулж байна.
Улсын нийт газар нутгийн 83.2 хувийг хөдөө аж ахуйн газар, 5.1 хувийг хот, тосгон, бусад суурины  газар, 8.2 хувийг ойн сангийн газар, 1.4 хувийг усан сангийн газар, 4.1 хувийг ашиглалтгүй болон ашиглахад бэрхшээлтэй газар тус тус эзэлдэг.
 Газрын нөөцийн орон зайн болон биочадавхи, хэвлийн эрдэс баялгийн нөөц нь тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд нөлөө бүхий хүчин зүйлс болсоор байна. Энэ нь тус улсын хөгжил байгалийн бэлэн нөөцөд түшиглэх үзэл баримтлалаар хөгжиж ирсэнтэй холбоотой юм.
Газрын нөөцийн хувьд улсын нийт нутаг дэвсгэрийн 55 хувийг эзэлж буй эдийн засгийн гол бүс болох төвийн бүсэд тариалангийн газрын 73 хувь, ойгоор бүрхэгдсэн талбайн 78 хувь, хот, суурин газрын 64 хувь, хадлангийн газрын 60 гаруй хувь нь тус тус хамрагдаж байгаа нь байгалийн нөөцийн хувьд дээрх бүс нь илт давуу байдалд байгааг харуулж байна.
Улсын хэмжээнд:
А/Бэлчээрийн газар
 Байгалийн бэлчээрт тогтвортой ашиглаж байгаа газар 112-113 сая орчим га бөгөөд бэлчээрийн даац нь хонин толгойд шилжүүлснээр зун-намарт 81.1 сая, өвөл-хаварт 59.4 сая мал агуулах чадвартай.
Ашиглалтын буруу үйл ажиллагаа, байгаль-цаг уурын хүчин зүйлс дангаар болон хавсарсан хэлбэрээр үйлчилж доройтуулсан бэлчээр   22 сая га болоод байгаа нь бэлчээрийн доройтолттой тэмцэх ажил газрын менежментийн үйл ажиллагааны чухал хэсэг болохыг харуулж байна. 
Доройтолд орсон бэлчээрийн талбай
Хүснэгт ¹1
 
Доройтлын хэлбэр
Талбай /мян.га/
Дунд зэрэг талхлагдсан
6235.8
Их талхлагдсан
2672.5
Хортон мэрэгчдэд нэрвэгдсэн
10716.1
Элсний нүүлтэд орж цөлжсөн
906.2
Усны эвдрэлд орсон
45.5
Автогенийн нөлөөнд автагдсан
1839.2
Дүн
22415.3
 
Бэлчээр талхлагдах үндсэн шалтгаан нь бэлчээрийн усан хангамж муудсанаас болж нэг худаг, гол, горхи бараадан бөөгнөрөх, уламжлалт мал маллагааны 4 улирлын сэлгээт нүүдлээс өвөл-хавар, зун-намар гэсэн 2 сэлгээт нүүдэлд шилжсэн явдал гэж үзэж байна.
Бэлчээрийн талхлагдалт нь бэлчээрийн нутаг дэвсгэрийг жигд ачаалалтай ашиглахгүй байгаагаас голлон шалтгаалж байгаа юм. Нийт сумын төвүүдийн ойролцоо 5 км орчим радиустай бэлчээр их талхлагдсан, түүнээс цааш 10 км хүртэл дунд зэргийн талхлагдсан байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн элсний нүүлт, цөлжилтийн процесс нэлээд нэмэгдэх хандлагатай болсон байна.
Ажиглалтаас үзэхэд элсний нүүлт, цөлжилтийн процесс нь дараахь хэлбэрээр явагдаж байна:
1/томоохон довцог элснээс нарийн ширхэгтэй торгон элс салхины нөлөөллөөр нүүж, элсгүй талбайг бүрхэж, элсэн давхарга үүсгэж байна. Элсний ийм нүүлт Завхан аймгийн баруун сумд (Сантмаргац, Цэцэн-Уул гэх мэт), Увс аймгийн зарим сумд, Борхярын элсний орчмоор эрчимтэй байна;
2/байгалийн ба хүний хүчин зүйлийн нөлөөллөөр бэлчээрийн ургамлан бүрхүүл бүрэн үгүй болж, цөлийн ба цөлөрхөг хээрийн хөнгөн хөрс аяндаа элсжих замаар цөлжилт явагдаж байна.
Цөлжилт явагдаж байгаа газар цаг ямагт элсэн довонгууд үүсдэг. Цөлжилт их явагдаж байгаа газрын сонгомол жишээнд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянлиг сумдын нутаг орж байна.
Манай орны хуурай хээр, цөлөрхөг хээр, тал хээр нутгийн бэлчээрийн талхлагдлын гол шалтгаан нь үлийн цагаан оготно болжээ. Үлийн цагаан оготно тархсан бэлчээр улсын хэмжээгээр 10.7 сая га байна. Оготно нь ургамлан бүрхүүл болон үндсийг нь устгадгаараа эдийн засгийн болон экологийн давхар хохирол учруулдаг.
 
Б/Тариалангийн газар
1959 онд атар газар эзэмшсэн үеэс эхлэн тариаланд тохиромжтой 1 сая 340 мянган га газрыг хагалжээ. Үүнээс дээд газрын шийдвэрээр /Байгаль орчны хяналтын улсын хорооны 1992 оны 20 дугаар  тогтоолоор/ цаашид тариаланд ашиглах боломжгүй гэж үзсэн 113.3 мянган га газрыг тариалангийн газраас хасаж бэлчээрт шилжүүлснээр 1 сая 226 мянган га эргэлтийн талбайтай болсон байна.
Сүүлийн 10-аад жилд 423 мянган га талбай атаржуулснаар тариалангийн талбайн  60 гаруй хувь нь ашиглагдаж байгаа юм.
В/Ойн сангийн газар
Энэ ангиллын газар 18.3 сая га байгаагийн 12.9 сая га нь ойгоор бүрхэгдсэн газар байгаа бөгөөд үүний дотор 2.0 сая га нь загаар бүрхэгдсэн газар байна.
1990 оныг хүртэл жилд дунджаар 2.2 сая м3, 1990-2000 онд   800 мян.м3 мод бэлтгэж байсан бол 2000 онд 520 мян.м3, 2001 онд 593.2 мян.м3 мод бэлтгэжээ. Түлшинд 400 мян.м3 мод, 1000 орчим тн.заг хэрэглэж байна гэсэн тооцоо байдаг.
Сүүлийн таван жилийн дүнгээр улсын хэмжээгээр ойн түймэрт   6.4 сая га талбай өртсөн байна. 2001 онд улсын хэмжээгээр 8000 га талбайд ойн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж, 1991 оноос хойш нийтдээ 3271 га ойжуулсан талбайг улсын ойн санд шилжүүлжээ. 1971 оноос хойш ойжуулсан талбай мод бэлтгэсэн нийт талбайн 30 орчим хувийг эзэлж байна.
Г/Усан сан бүхий газар
Улсын хэмжээгээр байгалийн ил задгай усны дор болон мөнх цас, мөсөн голын дор нийт 2.2 сая га газар байгаа бөгөөд түүнээс жилдээ 33 км3 ус, түүний 6.1-ийг нь газрын доорхи уснаас ашиглаж болох нөөцтэй байна.
Д/Хот, тосгон, бусад суурины газар
Суурьшлын бүсийн 47.5 мян.га нь барилга байгууламжийн доорхи газар, 20.0 мян.га нь гэр хорооллын газар, 300.0 мян.га нь нийтийн ашиглалтын газар, 3.8 мян.га нь үйлдвэр, 47.4 мян.га нь уурхайн газар, 8.4 мян.га нь бусад газар байна.
     
Улсын хэмжээний нийт хот, суурины газраас зөвхөн хот, аймгийн төвийн тэг гортигт одоогоор 162.1 мян.га газар байгаагийн      32.5 мян.га нь барилга байгууламжийн доорхи газар, 10.3 мян.га нь гэр хорооллын газар, 101.3 мян.га нь нийтийн ашиглалтын газар,   2.4 мян.га нь үйлдвэр, 8.4 мян.га нь уурхайн газар, 7.1 мян.га нь бусад газарт хамрагдсан байна.
 
Хоёрдугаар бүлэг.
 ГАЗРЫН НӨӨЦ АШИГЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ
 Монгол орны газар нутгийн нөхцөл
Монгол орны газрын нөөцийн нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлэн дүн шинжилгээ хийхийн тул бүс нутгуудыг ялгаж, түүнийг байгаль-нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр нь мужуудад, хотгор гүдгэрийн ялгаа, түүнтэй уялдан илрэх газар ашиглалтын онцлогийг харгалзан тойргуудад тус тус хуваалаа. Хангай, говь, хээр тал хэмээх уламжлалт 3 бүс нутаг, түүний доторхи 12 муж, 31 тойргийг ялгаж цаг уур, хөрс ургамал, экологи, хотгор гүдгэр, газар ашиглалтын онцлогт дүн шинжилгээ өгөв /зураг 1/.
Бүс нутгийн мужуудын нутаг дэвсгэрийн хэмжээ
Хүснэгт ¹2
¹
Бүс
Мужийн нэр
Мужийн нийт талбай /мян.га/
Эзлэх хувь
1
Хангайн бүс
Xөвсгөл орчмын өндөр уул, тайга
хосолсон  муж
910,3
5,82
2
Хангайн нурууны өндөр уул, ойт хээр хосолсон муж
1883,2
12,00
3
Орхон–Сэлэнгийн савын ойт хээрийн
муж
1237,2
7,91
4
Хэнтийн нурууны тайгын муж
1190,3
7,64
5
Монгол Алтайн өндөр уулын муж
1210,7
7,74
6
Их Хянганы салбар уулсын муж
70,4
0,45
7
Говийн бүс
Алтайн ар говийн цөлөрхөг муж
1639,0
10,48
8
Говийн Алтайн уулсын муж
603,7
3,86
9
Алтайн өвөр говийн цөлийн муж
1673,6
10,70
10
Дорнод говийн цөлөрхөг муж
2653,4
17,06
11
Тал хээрийн бүс
Дундад халхын болон дорнод
монголын талархаг хээрийн муж
2309,8
14,71
12
Дорнод монголын цав толгодорхог
нам уулc бүхий хээрийн муж
255,0
1,63
 
 
Нийт талбай
156411,6
100
 
                Газар нутгийн эдгээр муж, тэдгээрийн доторхи тойрог нь яваандаа улс орны хөгжлийн явцад газар ашиглалтын нутаг дэвсгэрийн бүтэц ялгаран тогтох газар зүйн орон зай бөгөөд газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах, газрын нөөцөд экологи-эдийн засгийн чадавхийн үнэлгээ өгөх зэрэгт голлох үүрэг гүйцэтгэх болно.
2.1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
             Хөдөө аж ахуйн газрын төлөвлөлт
Хөдөө аж ахуйн гаралтай, экологийн хувьд цэвэр хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангамжийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын эрэлт нийлүүлэлтийг тооцоолж, хэрэгцээт газрын байршлыг бүсчлэн төлөвлөх аргыг баримтлав /зураг 2/.
Төлөвлөлтөөр хөдөө  аж ахуйн
газарт орох  өөрчлөлт /мян.га-гаар/
Хүснэгт ¹3
 
Тариалан
Атаржсан газар
Хадлан
Бэлчээр
Хөдөө аж ахуйн бусад
газар
Бүгд
2002 онд
752,1
423,2
1972,9
126978,4
47,3
130173,9
2023 онд
1175,0
7,5
1972,9
113599,4
47,3
116802,1
Өөрчлөлт
+422,9
-415,7
-
-13379
-
-13371,8
 
2.1.1. Тариалангийн газрын төлөвлөлт
     
2002 оны байдлаар 752 мян.га-д тариалан эрхэлж, үүнээс 423 мян.га нь атаржсан байдалтай байна. Ойрын 20 жилд тариалангийн газрын хэрэгцээг хангахад шинээр атар газар эзэмших шаардлагагүй бөгөөд өнжөөсөн, атаржуулсан газрыг дахин эргэлтэд оруулах замаар тариалангийн газрын эрэлтийг хангах боломжтой. Үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын хэрэгцээг хангахын тулд 2023 оны түвшинд 1175,0 мян.га эргэлтийн талбайтай байх шаардлагатай. 
2023 он гэхэд 500-550 мян.га-д үр тариа, 13-15 мян.га-д төмс, хүнсний ногоо, 150 мян.га-д тэжээлийн ургамал тариалахад гурилын хэрэгцээний 75 хувь, төмс, хүнсний ногоо, сүүний чиглэлийн жижиг, дунд хэмжээний фермүүдийн дарш, ногоон тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах юм. Нийт эргэлтийн талбайн 1/3 буюу 390-400 мян.га талбайг уриншилж байхаар тооцлоо.
Тариалангийн газрын төлөвлөлт /мянган га-гаар/
Хүснэгт ¹4
Газар нутгийн тойргийн индекс
Тариа-лангийн талбайн нөөц
Тариалах талбай
үүнээс
Үр тариа
Төмс,хүнсний ногоо
Даршны ургамал
2013
2023
2013
2023
2013
2023
2013
2023
1
ХО-1
101.0
76.2
92.9
32.6
32.6
6.2
8.2
37.4
52.1
Хот орчмын нутаг
101.0
76.2
92.9
32.6
32.6
6.2