"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ТАЛАРХАЛ ДАГУУЛСАН ТОКИО ХОТЫН АЯЛАЛ

ХААН Банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлж хуримтлалыг дэмжих зорилгоор “Талархлын баяр 2015” аяныг 2015 оны 09-р сарын 28-аас 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.

Харилцагчдынхаа ирээдүйн зорилго тэмүүлэлд хүч нэмсэн “Талархлын баяр 2015” аян олон гэр бүлд баяр хөөр бэлэглэн, хуримтлалын ашиг тусыг таниулж ирээдүйн баталгаа болсон хуримтлалаа нэмэгдүүлэх боломж олгосон.
 
Монгол орон даяар үргэлжилсэн тус аянаар нийт 28 харилцагч iPhone6 гар утас, 7 харилцагч Токио хот руу хосоороо аялах эрхийн эзэн болсон юм.
 
Токио хотыг зорих эрхийн эзэн болсон харилцагчид маань гэр бүлийн хамт 2016 оны 01-р сарын 25-28-ны өдрүүдэд Япон улсаар аялан алдарт Фүжи уул, Асакуса буюу эртний худалдааны гудамж, Шинто шашны сүм, аялал жуулчлалын гол цэг хэмээгддэг хиймэл арал Одайба, Фүжи телевизийн барилга, Солонго гүүр, Тоёото автомашины үзэсгэлэнгийн танхим зэрэг тус улсын онцлог газруудтай танилцаж, сайхан дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.  
 
Өөдрөг ирээдүйг төлөвлөн хуримтлал үүсгэж буй харилцагч танд баярлалаа. Мөрөөдлийг тань биелүүлэх бодит хөшүүрэг болсон хуримтлалыг амьдралдаа хэвшүүлээрэй.
Мэдээ оруулсан: 2016-02-20 23:41:53