"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Ч.Сайханбилэг: Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, эргэлтэд оруулахад Засгийн газар бодлогоор дэмжинэ

“Эс Эм Контейнер Байг” ХХК байгуулагдаад 10 гаруй жил болж буй. Тус компанийн хүнд даацын уутны үйлдвэр уул уурхайн болон ахуйн хэрэглээний бүх төрлийн шуудай үйлдвэрлэдэг. Жилд 240 мянган ширхэг даацын уут үйлдвэрлэх хүчин чадалтай, 120 гаруй ажилтантай, нэхмэл оёдлын иж бүрэн үйлдвэр ажээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Шийдлийн цаг”-аар тус үйлдвэртэйтанилцлаа.

Үйлдвэрийн хүчин чадал 1000 орчим хүн ажиллуулж, 700-гаас нэг сая 300 мянган төгрөгийн цалин олгох боломжтой. Хаягдал гардаггүй, байгальд ээлтэй үйлдвэр, үйлдвэрлэлд хэрэглэсэн усыг дахин эргүүлэн ашигладаг. 2005 оноос 3.0-3,5 тн-ын даацтай зэсийн баяжмалын уут үйлдвэрлэж, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсээр иржээ. 2013 онд техник технологийн шинэчлэл хийснээр Оюу толгой компанид нийлүүлдэг болсон. Дотоодын уутны хэрэгцээг бүрэн хангах, улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилт тавьж ажиллаж байгаа гэж тус компанийн гүйцэтгэх захирал Т.Бүтэмж Ерөнхий сайдад танилцууллаа. Чингис бондоос авсан 800 сая төгрөгийн зээл үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөхөд том дэмжлэг болсон. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллаж байгаад тэрээр талархлаа илэрхийллээ.

Тус үйлдвэр жилд 240 мянган ширхэг даацын уут үйлдвэрлэх хүчин чадалтай ч 30 гаруй мянгыг л борлуулдаг байна. Засгийн газрын хувьцаа эзэмшдэг компаниудад энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ.

- See more at: http://zasag.mn/news/view/12186#sthash.ps6rqi5A.dpuf

Мэдээ оруулсан: 2016-02-19 18:16:40