Дэлхийн хотууд худалдаа, үйлчилгээний салбартаа ихээр анхаарах болжээ. Иргэдийнхээ оюуны болоод соёлын хэрэгцээг хангахын тулд төрөлжсөн дэлгүүрийг олон улсын жишгээр нээн ажиллуулж байна. Манай улсад өндөр зэрэглэлийн, тансаг хэрэгцээг хангах дэлхийн бренд дэлгүүрүүд тэнгэр баганадсан өндөр барилгад үүд хаалгаа нээсээр. Тэгвэл энэ сарын 18-нд оюуны хэрэгцээгээ нэг дороос хангах боломжтой их дэлгүүр нээлтээ хийлээ. Энэ бол мэдлэгийг түгээнэ уриатай Азхур номын их дэлгүүр юм. Оюуны хэрэгцээг чухалд үзсэн тус их дэлгүүр нь уншигчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, худалдан авалт хийх таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн ба одоогоор монголдоо хамгийн томд тооцогдоно. Олон улсын жишиг стандартад нийцсэн, 1000 м.кв талбайд 15,000 гаруй номын нэр төрлийн сонголттой, 6 тасаг секцэнд төрөлжүүлэн ангилсан байна.
Мэдээ оруулсан: 2016-02-20 23:09:36