"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Баянхонгор - 2030 хөгжлийн хөтөлбөр

Хонгор нутгийн ирээдүйн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан бодитой төлөвлөсөн хөгжлийг аймгийн хэмжээнд баримтлах бодлогын нэгдсэн баримт бичиг болох Баянхонгор-2030 хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна.

Төрсөн нутаг орноо хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад Хонгор нутгийн иргэн таны оролцоо чухал байгаа тул bayankhongor.bkhaimag@gmail.com цахим хаягаар үнэтэй саналаа илгээнэ үү.

Мөн иргэд хүлээн авах төвд бичгээр болон 70440001 болон 70440002 дугаарын утсаар таны саналыг сонсох болно.

 

Хонгор нутгийн хөгжил мандан бадраг!

Мэдээ оруулсан: 2016-02-01 12:00:00